Загвар өмсөгч, ‘VR’ хамтлагийн дуучин, ‘Яг түүн шиг’ нэвтрүүлгийн оролцогч О.Билгүүн залууст эх оронч байхыг уриаллаа. Тодруулбал тэрбээр өөрийнхөө цахим орчинд ‘Ер нь гадаад явахад хэн ч тэр гадаад улс ямар сайхан юм бэ? Ямар мундаг соёлтой, ямар мундаг хөгжилтэй юм бэ? гэж уулга алдаж л явдаг…

Үнэхээрийн тэндээ үлдээд амьдармаар санагдах үе цөөнгүй байдаг шүү…  Гэртээ эргээд ирэхэд улс төр, талцал, гэмт хэрэг, замын бөглөө, гэр бүл, найз нөхдийн асуудал, болохгүй бүтэхгүй ажил, өр шир, боловсролгүй, соёлгүй нийгэм, ядуу зүдрүү амьдрал гээд асуудал мундахгүй их гарч дэндүү их стрессдэг нь үнэн.

Гэхдээ хааяаа ч гэсэн энэ их стресс энэ их асуудал нь бидний дараа нийгмийг авч явах залуусын шүүсийг нь шахаж дахин ийм л нийгэм үзэхгүй юмсан гэдэг итгэл үнэмшлийг өгч илүү шаргуу ажиллаж мэдлэг боловсролтой, соёлтой хүн болж төлөвшихөд хамгийн том түлхэц болж байгаа гэдэгт би итгэдэг! Асуудалгүй асуудал, алдаагүй оноо гэж байдаггүй.
Сайхнаас сайхан руу өсөх ямар ч боломж байхгүй.
Алдаа байж туршлагажна.
Оноо байж өсөн дэвжинэ.
Алдаа, асуудалгүй хөгжсөн улс гэж бас байхгүй.’ гэжээ.

Ингэлээ гээд би унасан газар, угаасан ус, эх орноо хаяж явна гэсэн бодол надад өчүүхэн ч байдаггүй.  Харин ч гадаадад явахдаа энийг л ЭХ ОРОНДОО хийх юм шүү.

Энэ л миний ЭХ ОРОНДОО хийхийг хүссэн юм байна гэсэн бодол л толгойд эргэлдэж юм бүтээх гэсэн сэтгэл сэрэл 2 маань зэрэг хүрдэг юм.

Би баярладаг. Юунд гэж үү? Зөв нийгмийг бүтээх болсон дараа нийгмийн эхний найдвар болсон үеийн төлөөлөл болж энэ үед төрсөндөө!

Бид энэ 4 уул дотроо бүгээд л байна. Бид хэлдэг захидаг гадаад улс руу явж юм үзэж нүд тайл гэж. Би үгүй гэж хэлмээр байна. Эхлээд бид 4 уулнаасаа гараад амьсгаа аван бид ямар ЭХ ОРОНД амьдраад байгаагаа эхний түрүүнд нүдээрээ харж ямар агуу гэдэг омогшлыг биедээ мэдэрч аваасай гэж!

Дараа нь яв, үз, боловсрол, соёлыг хослуулан хөгжүүл!

Би хэлдэг би ЭХ ОРНОО орхихгүй хөгжүүлнэ.
Миний өвөг эцгийн минь эх нутаг үр хүүхдийн минь усаа ундаалах орон.

Бид нэг дэлхий гэж ярьдаг ч үнэн хэрэгтэй нэг ЭХ ОРОНЫ иргэд гэж ярих нь ховор болоод МИНИЙ НУТАГ АЙМАГ гэж ярих нь цөөнгүй.

Үгүй дээ. Бид нэг л ЭХ ОРНЫ иргэд.

Дахиад хэлье! БИ ЭХ ОРНОО ОРХИХГҮЙ.
ЭХ ОРОН МИНЬ ӨСӨН ДЭВЖИЖ САЙН САЙХНЫГ ҮЗНЭ ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ.

Зөв нийгэм эрүүл иргэдийн төлөө бид шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.
БОДЛОО ЗӨВ БОЛГО!

НАР МАНДАНА ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ!
БИ ЭХ ОРНОО ОРХИХГҮЙ! ХӨГЖҮҮЛНЭ!