MODE загварын урлангийн анхны бие даасан шоу энэ хагас сайн өдөр буюу 2019/09/28-нд The Corporate Hotel and Convention Centre-д ГАНЦХАН УДАА болох гэж байна.

Намрын загварын сенсааци болох энэхүү шоу нь үндсэн 3 хэсэгтэй байх ба топ загвар өмсөгчид ,олон улсын шагналт миссүүд тайзнаа алхахаас гадна монголын урлаг соёлын нэр хүндтэй төлөөлөл болсон шилдэг эрэгтэй кино жүжигчид -bespokesuit- цуглуулгыгтанилцуулах тул загварын шоуны хувьд урьд хожид байгаагүй шинэлэг баг бүрэлдэхүүн болж байгаа аж.

Дизайнер Н.Оюун-Эрдэнийн ур ухаан шингэсэн энэхүү цуглуулгууд нь өөр өөрийн дахин давтагдашгүй хийцтэй бөгөөд бүсгүйчүүдийн ертөнцийг өөрийнхөөрөө тольдож донж, хэв маяг, агуулгыг хослуулан загварын салбарын шинэлэг өнгө төрхийг санал болгож байгаагаараа онцлогтой.

Загвар зохион бүтээгчийн хувьд өөрийн захиалагч нарын биеийн онцлог хэв маягийг тусган, зөвхөн тухайн хүнд таарах давтагдашгүй эсгүүрийг гаргаж, гар ажиллагааны хамгийн тансаг төрөл болох муляжийн аргыг хослуулан шинээр урладгаараа нийтэд хэдийнээ танигдсан мэргэжлийн дизайнер төдийгүй хувцаслах соёлыг бүрэн утгаар нь түгээж яваа залуу бүсгүй юм.

Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хүчирхэг хослол, үдшийн гоёлын даашинз, эрэгтэй гоёлын хослолын трэнд болсон бүтээлүүдээ дэлгэхээс гадна түүний өөрийн сонирхол бүхий арт чиглэлийн загваруудыг бүгдийг нэг дор ГАНЦХАН УДАА2019/09/28-ны БЯМБА ГАРИГТ болох загварын шоу дээрээс ирж үзээрэй.

Дашрамд дуулгахад энэхүү арга хэмжээ The Corporate Hotel and Convention Centre-д болох бөгөөд улаан хивсны ёслол, улаан хивсний загварууд гээд уригдсан зочдын сонирхлыг татах гайхалтай орчин байх аж. Ододтой улаан хивсэн дээр алхан гоо сайхныг утгаар нь таашаах тун удахгүй…

Тасалбарыг:www.ticket.mn
Арга хэмжээний дэлгэрэнгүй: https://www.facebook.com/events/388842521803855/

Мэдээлэл авах: 98880008, 96112000