Г.Анхмаа нөхөртөө зориулж цомог гаргана


“Гурван охин” хамтлагийн гишүүн Г.Анхмаа “Би чиний хайртай бүсгүй” нэртэй цомгоо гаргахаар ажиллаж байна. Тэрбээр энэ цомгоо өөрийн “шинэхэн” нөхөр Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхонд зориулж гаргаж байгаа аж.

Тэд саяхан гэр бүл найз нөхдийн хүрээнд цомхон хурим хийсэн гэнэ лээ.
Дуучин Анхмаагийн хувьд тэрбээр жүжигчин Билэгжаргалтай оюутан ахуй наснаасаа хайр сэтгэлээр холбогдон хөөрхөн охинтой болсон ч хосууд хоёр тийш болоод нэлээд хугацаа өнгөрчээ.

Энэ хооронд экс нөхөр нь нэлээд хэдэн хүүхэнтэй нэр холбогдсон бол Анхмаагийн хувьд өдийг хүртэл ганц бие ээжийн үүргээ биелүүлсээр ирсэн.