УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг ‘Зайсангийн савдаг’  хэмээн хошигнож нэрийдэх болсон гэнэ шүү.
Тэрбээр өнгөрсөн жил Зайсангийн баруун энгэрийг ухсан бол, энэ жил зүүн энгэрийг нь ухаж эхэлжээ. Түүний энэ үйлдлийн талаар хэл ам гаргасан нэгнийг ‘Чаддагын бол зэрэгцээд ух. Чадахгүй бол чацга царайлаад дуугүй яв’ хэмээн зандардаг аж.
Түүний ингэж авирлах нь учиртай. Зайсан хавийхныг дулаанаар хангадаг ганц станц Л.Гүндалайн мэдлийнх. Дургүйгээ хүрвэл та нарыг хөлдөөнө гэж дайрч мэдэх нөхөр хэмээн тэндэхийн оршин суугчид нүдээ аниж, амаа дарж өнгөрүүлдэг аж.