Жүжигчин Э.Тодгэрэл алс холын Америкт амьдарч байсан хайрт П.Шүүдэрцэцэгийнхээ араас очиж хамт амьдарч эхэлжээ. Энэ тухайгаа жүжигчин залуу маань өөрийн инстграм хуудаснаа ийнхүү бичсэн байна.


Салчихсан гэдгээ болиорой таануус
Болж л өгвөл холдуулчих гээд л байх юмаа
Юм болгонд хариу өгч, юм бүхнээ тайлагнаж болохгүй бээз…
Бид хамтдаа ажиллаж, сурч, хөдөлмөрлөж, амьдарч байна. Бидэнд хийх зүйл маш их байна. Зав зай ер нь олдохгүй, хоёр биентэйгээ ч тухтай уулзаж чадахгүй, яг л бусдын адил амьдралынхаа төлөө хичээж явна. “Надтай холбоо барихгүй удлаа” гэж боддог байсан ч, өөрөө энд ирээд…”нээрээ ч тийм юм даа” гэж биеэр мэдэрч л сууна.
Бид нар ганцхан л амьдарна, энэ олдсон амьдралаа эрүүл, аз жаргалтай, харамсах зүйлгүйгээр туулах нь бидний үүрэг.
Муу явж, муухай амьдрахыг хүсдэг хүн байхгүй биз дээ.
Дор бүрнээ амьдралаа босгож, цахим орчинд эерэг байж, уйдах…утсаа ухах завгүйгээр хөдөлмөрлөж, хэн нэгэнд урмын үг харамгүй илгээж, зүгээр л сайхан АМЬДАРЦГААЁӨӨ хэдүүлээ
Миний дэргэд тэр минь байна
Тэрний минь дэргэд би байж л байна
Ирээд 10 гаран хоноход бүтэнсайнд л нэг хамт гадуур явж даруулсан зураг маань… Гээд л бод нээрээ….” хэмээн бичжээ.