ДэйзиМэй Диметри хэмээх англи охин төрөлхийн эмгэгээсээ болж хоёр хөлөө тайруулсан байна. Энэ нь мэдээж охинд хүндээр туссан байна. Гэвч аав ээж нь охиноо өөдрөг байлгахын тулд дасгал хийлгэж сэргээсэн чадсан. Улмаар охиныхоо модель болох мөрөөдлийг нь биелүүлэхийн төлөө аав нь загварын агентлагтай уулзаж, гэрэл зураг авахуулснаар охин од болж чадсан байна. Энэ жил найман настай ДэйзиМэй Диметри хөгжлийн бэрхшээлтэйдээ одоо гутрахаа больсон бөгөөд бүгдэд боломж байгаа, шантрахгүй байх хэрэгтэй хэмээн бусдад зөвлөдөг болжээ.