Шаргал үс, тачаангуй төрхөөр имижээ бүрдүүлсэн дуучин С.Хишигжаргал ээж болсон ч үзэсгэлэн төгөлдөр хэвээрээ. Тэрбээр хүүхдээ харан, гэртээ суухын хажуугаар 3,4-р хороололд дэлгүүр ажлуулж байгаа аж.


Дуулахын хажуугаар шүлэг бичдэг тэрээр үрдээ зориулж дараах мөртүүдийг тэрлэжээ.

“Үр минь энэ бол Намар….
Өнгө зүс тансаг, бүх зүйл дэлгэр баян налгар намар үнэхээр сайхан улирал…
Ээж нь өөрөө намар төрсөн болохоороо налайгаад аядуу тайван байх дуртай…
Бүх зүйлээр элбэг хангалуун байж өгөөмөр сайхан өнгөлөг цоглог байхыг хүсдэг…
Харин сайхан Үр минь чи
Намар шиг налгар
Өвөл шиг өлчир
Хавар шиг сэргэг
Зун шиг дэлгэр
Хүн болоорой
Үр минь энэ бол Намар….