Монгол улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин О.Очирмаа өдгөө ОХУ-ын  Москва хотод элчин сайдын түр орлон гүйцэтгэгчээр сууж байгаа билээ. Түүний нөхөр хурандаа Ш.Батжаргал  О.Очирмааг ОХУ-д байх хугацаанд тамхины хэргээр 3-4 удаа баригдаж хууль бус наймаанд хутгалдсан мөн л эрэн сурвалжлагдаж байгаа. Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин Очирмаа гэр бүлээрээ ОХУ-д 3-4 удаа томилогдож ажиллахдаа улс орныхоо нэр төрийг гутаасан хар бараан хэрэгт орооцолдож байсан нь ийнхүү илэрч байна. Өөрөөр хэлбэл Польшийн цагдаагийн газраас Монгол Улсын 69 дипломатчийг эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг Т.Аюурсайхан гишүүн мэдээлэхэд жагсаалтын 28 дугаарт тэдний нэр орсон байгаа юм.

 

Нөхөр нь элчин сайдын яамны эрх ямбаар  хууль бус наймаа хийж, энэ хэрэгт нь хүү давхар холбогдож байна. Хэдийгээр Монгол улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин О.Очирмаагийн нөхөр хүү хоёр нь  цэргийн хүмүүс ч гэсэн ийнхүү тэдний нэрс эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн дунд нэрс нь орсон байх юм.

Монгол улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдыг нь томилж улс орныхоо нэрийг цэвэрлэх ажиллагаанд засгийн газар анхаарла а хандуулахгүй бол олон улсад  Монгол улсын нэр хүнд унах эрсдэл үүсээд байгааг үүгээр дуулгаж байна.