“Үүлэн үст” гэгддэг залуу жүжигчин Б.Мишээл нөхрөөсөө салжээ. Тэрбээр энэ тухайгаа нэгэн нэвтрүүлэгт орохдоо албан ёсоор зарласан байна.

Нэг хэсэг мэргэжил нэгт жүжигчин Г.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан Б.Мишээл гэнэтхэн л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай цуутай хурим хийж, хөөрхөн хүүгийн эцэг эх болсон цаг саяхан.

Тэгвэл тэрбээр өнгөрсөн өвлөөс хойш хань ижлээсээ тусдаа амьдрах болсон талаар нэгэн нэвтрүүлэгт орохдоо ярьсан байна. Тэрбээр “Би хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байх дургүй. Хүүгийнхээ ааваас тусдаа амьдарч буй нь үнэн. Хүү маань одоогоор манай ээж аав дээр байгаа. Тиймээс СУИС-ийн нэг ангийг хамтдаа төгссөн, “Мааз” хамтлагийн дуучин н.Жанчивтай хамтарч IPTV-д “Emoji” нэртэй цуврал кино контент хийж байгаа” хэмээн ярьжээ.