Монголын толгой баячуулын нэг ‘Номин’-гийн Ш.Баярсайхан 50 насны ойгоо нижгэр тэмдэглэжээ. Түүний насан баярт нөлөө бүхий УИХ-ын гишүүд, ‘Петровис’-ийн Ж.Оюунгэрэл, ‘МСS’-ын Ж.Од, ‘Буян’-гын Жагаа, ‘Макс’-ын Д.Ганбаатар гэх мэт монголын “томчууд” хүрэлцэн ирж, бөөн бөөн бэлгийн хур буулгасан гэнэ шүү.

Улаан хивсний ёслолоор эхэлсэн тус төрсөн өдөр Ази Европын төр засгийн тэргүүдийн чуулга уулзалт болсон Монголын хамгийн том их гэрт болжээ.

Сонирхуулахад, төрсөн өдрийн ширээ бүрийн гоёл чимэглэлийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц генералын гэргий Ү.Сарнай гардан хийсэн ажээ.