Хөгжлийн банкны хөрөнгөөс санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн  хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд шалгаж, заримыг нь шүүхээр шийдвэрлэж буй. Тэгвэл тус банкнаас санхүүжүүлсэн НВЦ компанийн боловсруулсан бүтээн байгуулалтын төслийг шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй нь холбогдуулан тус компанийн захирал Ц.Баатарбилэгийг цагдан хорьсон гэнэ.

Эх сурвалжаас тодруулахад ‘НВЦ компанийн захирал  Ц.Баатарбилэг гэдэг хүнийг цагдан хорьсон нь үнэн. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 24 цаг саатуулсан байсныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хянаад 48 цаг саатуулахаар болсон’ гэв.

Хэрвээ цагдан хориог сунгах бол саналаа прокурорын байгууллага шүүхэд ирүүлнэ. Хэрвээ шүүхэд санал ирүүлээгүй бол түүнийг суллан явуулах ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.