‘UB Comedy’ клубын шилдэг комедианы нэг Н.Амаржин ‘Авьяаслаг Монголчууд’ шоунд оролцсоноороо олонд илүүтэй танигдсан.

Өдгөө бууриа сэлгэн ‘Comedy Lab’клубт харьяалагдаж байгаа комедиан залуу тун ч амжилттай, бас халамжтай нэгэн. Мань хүн ам нь халахаараа арай хэтрүүлж яриад эхнэрээсээ “банга” хүртдэг гэсэн.

Ардын багш Н.Амаржингийн фенүүд эхнэр нь ямархан бүсгүй байдгыг сонжих байлгүй. Түүний үзэсгэлэнт гэргийг Г. Танан гэдэг.

Хосууд нэг охинтой бөгөөд одоогоор өөрсдийн ‘Universal’ сургалтын төвд багшилдаг. Саяхан нижгэр хурим хийж, аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмсэн хосуудад сайн сайхныг хүсье.