Э.Мөнхтуяа: Нөхөр нь өвдсөн байхад үсээ ороож аальгүйтээд гэх мэт таагүй үгтэй мэссэж ирсэн

Энэ өдөр 2 ихрийн минь төрсөн өдөр байсан юм. Хаана вэ гэвэл Гранд мед эмнэлгийн дээвэр дээр. Ханийгаа бас хүүхдүүдээ аль алийг нь орхигдуулахгүйг хичээж гэр эмнэлэгийн хооронд жим гаргасан өдрүүд байлаа. Гэнэтийн бэлгэнд дүүгийнхээ өгсөн цэцгээр ханатал зургаа даруулж аваад эмнэлгийн өрөөгөө олон хоног чимсээн. Ханьдаа бас хүүхдүүддээ яг ямар байснаараа харагдах гэж нойргүй хоносон ч үс зүсээ алдахгүйг хичээсэн өдрүүд. ( энэ их чухал)  харин зураг хийсэн өдрөө танихгүй хүнээс нөхөр нь өвдсөн байхад үсээ ороож аальгүйтээд, нөхрөө сахиач гэх мэт таагүй үгтэй мэссэж ирсэнг уншаад хэлэх үг олдоогүйм  хэн юу туулж байгааг бүгд мэдэхгүй тул сайхан үг хэлж чадахгүйм гэхэд муухайг нь хэлэхгүй өнгөрүүлэх сонголт бий. Эерэг байцгаая бас өдөр бүхэнд инээх бас жаргах шалтаг бий.