Т.Дэлгэрмөрөн: Маш ихээр гомдож дэндүү ихээр үзэн ядаж байгаа та нарыг
Өнөөдөр бол амьдралын минь 18н жилийн тийм сайхан мөч унтарсан өдөр.
Бид маш их харамсаж гашуудан үрэгддэг. Арай гэж амилж байсан билээ аав охин хоёр.
Аав охин хоёр одоо эгч дүүсийнх нь хамтаар түүнийг зорин хүндэтгэл илэрхийлэх гэж байна.
Нэг л зүйлийг хүний ёсоор хэлье.
Хайрлаж байсан эхнэрээ зодож алсан,байнга зоддог байсан гэж хараагүй зүйлээ чихээрээ сонсож байснаараа дүгнэн олон нийтийн сүлжээн элдэвлэн бичиж манай гэр бүлийг гутаан доромжилсон,сэтгэл зүрхийг сэмлэн урсан хүний үнэргүй хүмүүсээ!!!
Та нарыг бидний уй гашуугаар хооллож амныхаа зугааг гаргаж байх хооронд энд ээж нь эмээ нь энхрий охин нь эр хүн би амьдаараа үхэж байсан юм шүү.
Жихэнэ хүчирхийлэгчид бол та нар байсан даа.
Маш ихээр гомдож дэндүү ихээр үзэн ядаж байгаа та нарыг.
Би хэрэв зээ түүний оронд байсан бол ингэж гутааж амьд хүнийг амьдаар нь үхүүлж доромжилж байсан бүхнийг зүгээр өнгөрөөхгүй байсаан.

Тийм болохоор миний мэдэж байгаа зүйл бол тэр та нарыг зүгээр орхихгүйээ.
Үзэн ядаж байна та нарыг.
Та нарын хэн чинь ч түүн шиг 999 сарнай хайртай хүнээсээ авж үзээгүй дээ.Яаж байгаа юм бэ арайчдээ та нар.