Загвар өмсөгч Ю.Балжидмаа нярайлаад удаагүй байна.
Эх сурвалжийн мэдээллээр тэрээр сар орчмын өмнө амаржиж, хүүтэй болсон байна.
Тэрээр өдгөө 22 настай бөгөөд анх давхар биетэй болсноо мэдсэн мөчийнхөө тухай “Нэг тийм сонин байсан. Мэдчихээд аль аль нь нэг их цочирдож хүлээж аваагүй. Итгэж өгөхгүй л байсан байх. Хэн хэн нь одоо хүртэл хоорондоо ярихдаа нэг л итгэж өгөхгүй юм тэ гээд л. Гэхдээ аль аль нь хаппи байгаа нь мэдрэгдээд л. Хувь тавилан гэж хүлээж авсан гэх юм уу” хэмээж байсан юм.

Түүнийг “Ньюс агентлаг”-ийн захирлын хүү Г.Анархүүтэй гэр бүл болж байгааг хэн хүнгүй сайн мэднэ. Тэднийг шүүмжлэх хүмүүс байдаг ч мисс бүсгүй сонгосон сонголтдоо итгэлтэй байдаг аж. Энэ тухайгаа тэрбээр “Сонгосон сонголтоо би өөрөө итгэлтэй болгоно” хэмээн итгэл дүүрэн хариулсан байна.