Монголд анх удаа акуа фитнессийг эхлүүлж байсан хүн бол ‘Aqua fitness’ клубын захирал Б.Уянга буюу ‘усны гүнж’ Ука. Энэ хүнийг танихгүй хүн бараг байхгүй биз ээ.

Өдгөө тэрбээр 45 насыг шүргэж байгаа ч, 20 настай охин мэт харагддаг. Түүний ийнхүү харагддагын нууц зөвхөн усан спорт биш гэнэ.

Харин хоол хүнсэндээ анхаарлаа хандуулж, өдөрт цэвэр усыг их хэмжээгээр уудаг аж. Мөн тэрбээр чөлөөт цагаа ихэвчлэн дасгал, сургуулилт хийж өнгөрүүлдэг аж.
Нэгэнтээ хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эмэгтэй хүн бүр гоо сайхан байх хэрэгтэй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээр амьдрал тэтгэгддэг юм. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бэлхүүстэй холбоотой” гэж байсан.