“Мобиком”-ын босс Хамада Тацуяа салбартаа шалгалт хийхдээ ажилчиддаа шоколад тараадаг гэнэ шүү. Монгол хэлийг төгс эзэмшсэн тэрээр Монголын хөрсөнд үүрэн холбооны ууган операторыг нутагшуулж, бизнесийн шинэ загвар соёлыг төлөвшүүлсэн нэгэн.

Тэрээр хэдэн зуун салбартаа гэнэ гэнэхэн гэнэтийн шалгалт хийхдээ ажилчид, үйлчлэгч нартаа шоколад тарааж тун боловсноор заавар зөвлөгөөг өгдөг аж.

Түүний энэхүү өгөөмөр занг ажилчдад нь маш их таалагддаг гэнэ лээ.

Ноён Хамада Тацуяа арлын эх орондоо амьдрахаас илүү Улаанбаатарт ажиллаж амьдрахад илүү тайван байдаг гэдгээ нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдсан байдаг.