Өдгөө Монголд хөзрийн мэргэ төлөг, заслын аргаар цор ганцаархнаа олонд танигдсан эмэгтэй бол Наранжаргалын Доржмаа юм. Олны өмнө тэр болгон ил гараад байдаггүй, онож хэлсэн хэдэн үг нь өөрийг нь шүтэн сүсэглэсэн олон ардын зүрхний утсыг хөндөж зүглэх замыг нь зааж өгдөг гэдгээрээ алдартай түүнтэй хэдэн хором ярилцсанаа хүргэж байна. Намар цаг хаяанд ирж олны хөл үймээнд дарагдсан энэ үеэр “Хөзрийн хатан” авхайг зорин очих хүмүүсийн тоо ч их харагдана, зорчин ирэх сүсэгтэн олны хүндлэл ч илхэн үзэгдэнэ.

– Тавтай сайхан намаржиж байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн байна уу, өөрт тань болон уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

– “Хөзрийн хатан” гэх нэр эцэг эхээс заяасан нэрнээс тань илүүтэй тодорчээ. Интернетээр хайхад хүртэл зөвхөн “Хөзрийн хатан” гэх нэр л гарч ирж байх юм. Их сонин санагдлаа.

Яахав, миний эцэг эхээс заяасан нэрийг мэдэх нэг нь мэднэ ээ. Харин олны сэтгэлд хоногшсон, бусдын чихэнд ойр байдаг гэдэг болохоор, мөн хөзрийн мэргэч гэдэг утгаараа “Хөзрийн хатан” гэдэг нэр маань сонсголонтой байдаг гэж бодож байна. Түүнээс биш би өөрт заяасан нэрээ баллуурдаж ийм нэр хүчээр оноосон зүйл байхгүй. Ард түмний надад хайрласан нэрийг алдалгүй авч явах сан л гэж хичээдэг дээ.

– Засал номын үйл хийж байх үедээ нилээд хүч, энерги зарцуулдаг бололтой. Үүнээсээ болоод хувь хүний зан ааш, дотоод орон зайд сөрөг талын өөрчлөлт ордог уу?

Би засал номын үйлээ ганцаараа байхдаа шөнийн цагаар хийдэг. Үдшийг бүрийгээс үүр цайтал хийдэг. Мэдээж надаас маш их энерги, хүч шаардагдана. Гэлээ гээд би чадахгүй нь гээд больж байсан удаа байсангүй. Угаас миний дааж авсан хувь заяа, хүний итгэлийг би хөсөр хаяж чадахгүй. Сөрөг талын өөрчлөлт гэхээсээ илүүтэйгээр сөхрөхгүй юм сан гэсэн бодол, чармайлт л давамгайлдаг. Тийм ч учраас би өөрийнхөө хийж чадах зүйлийг хангалттай хэмжээнд хүртэл нь барьж тогтоож чаддаг.

– Таниар засал хийлгэсэн хүмүүсийн нууцлал их өндөр байдаг гэж сонсож байсан юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй?

Би заслаа алсаас хийдэг. Тэр хүнийг байхад нь хийж болно л доо. Гол нь тэр хүн өнөөдөр надад үзүүлсэн ч дараа нь өөр хүн дээр очиж болно. Нэг бол өөр хүнд засал хийлгэлээ гэж бодоход нөгөө хүн нь өөр хүнд үзүүлэхэд би гарахгүй, тэр хүн гарна. Ийм хүн чамд юм хийсэн байна гэх зэргээр мэдэгдэнэ. Тэгэхээр үзүүлж буй хүмүүсээ хамгаалах үүднээс алсаас хийдэг. Өөр хүнд үзүүллээ гэхэд би л гарна. Хүнээ хамгаалж буй хэрэг.

– Сүүлийн үед ихэвчлэн ямар асуудалтай хүмүүс зорьж ирж байна вэ?

Гэр бүлийн тогтворгүй байдал, маргаан, үр хүүхэд ханийн заяа, орлогын үүд хаагдаж гарлагын үүд нээгдсэн байдал, гадаадад амьдарч байгаа элэг нэгтнүүдийн маань сэтгэлийн зовлон гээд маш олон асуудалтай хүмүүс байдаг. Энэ бүх хүн тус тусдаа өөр өөрийн гэсэн заяа төөрөгтэй, ахуй амьдралтай учраас хааяа би ч хүмүүсийнхээ дунд төөрөлдөх асуудал үүснэ шүү дээ. Гэхдээ хүн тус бүр дээр тусгайлан анхаарал хандуулдаг учраас хэн хэн нь аль аль талдаа сэтгэл хангалуун үлддэг.

– Танд анзаарагдаж буй гэр бүлийн хамгийн эмзэг асуудал юу байна вэ? Эр хүний байр суурь, эхнэр хүний хатан ухаан гэдэг зүйл өнөөгийн гэр бүлд хэр хадгалагдан үлдсэн бол?

Хэцүү болжээ. Сонсоод суухад харамсмаар, өмнөөс нь өр өвдмөөр гэр бүлийн асуудалтай эмэгтэйчүүд над руу үргэлж ханддаг. Миний ганцхан хэлэх үнэн зүйл бол монгол эмэгтэйчүүд эрчүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээж, идэх хоолыг нь аманд нь халбагадаж, аргадаж амьдардаг болсон байна. Залуучууд нь тоомжиргүй, хэнэггүй, амьдрал зохиоход бэлэн биш атлаа хичнээн сайхан охидыг хүүхдээ ганцаараа өсгөх хэмжээнд хүртэл нь зовлонд үлдээж маргаашийн жаргалаа бодож байна.

Айл гэрийн ноён нуруу болсон эр нөхрүүд нь эхнэрээ хуурч мэхлэх, хүчирхийлэл үйлдэх, хариуцлагаас зугтаах, цогцлоож босгосон амьдралаа хоромхон зуурын уур уцаар, хатуу ширүүн үгээр ороолгох нь их болжээ. Үүнээс болж сэтгэлийн асар их дарамтанд орсон эмэгтэйчүүд өдрөөс өдөрт ихэссээр байна. Маш олон гэр бүл хүчирхийлэлд өртдөг нь халхалж болохгүй үнэн. Олон хаалганы цаана өрнөж байгаа амьдрал халуун хоолтой ч хүйтэн сэтгэлээр сүлүүлж байна. Миний зүгээс ийм асуудалтай хүмүүст маш сайн засал, домын аргаар гэр бүлийн амьдралыг нь өөрчлөх, хүсэж байгаа зүгт нь эргүүлэх зэргээр үйл хийж өгдөг.

Хэрвээ тэр хүн аз жаргалтай гэр бүлээ хэвээр нь авч үлдмээр байгаа бол би хүссэнээр нь засал хийж чиглүүлж өгөхийг хичээдэг, харин бүтэлгүй харилцаанаасаа татгалзаж байвал бас л хүссэнээр нь нэг тийш болгож өгөхийг хичээнэ. Эр хүний байр суурь алдагдсан, эм хүний адлагдсан байдал бүхий л хариуцлагыг үүрч яваа үнэн төрхтэй нийгэм дунд л та бид амьдарч байна даа. Намайг зорин ирсэн олон эмэгтэйн нулимстай нүд жаргалаар дүүрч байхыг харах надад сайхан байдаг шүү.

– Бусдыг зовоохыг хүсдэг хүмүүс буцаагаад үйлийн үрээ заавал эдэлдэг гэж та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Үйлийн үр гэж ер нь байдаг юм болов уу?

Үйлийн үр гэж бий. Төрөхөөс үхтэл биднийг дагадаг түмэн олон зүйлийн нэг бол үйлийн үр. Гагцхүү энэ үрийг яаж цэцэглүүлэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Монголчууд бид ярьдаг даа, үйлийн үр нь ирнэ ээ гэж. Сайн л явах хэрэгтэй, сайн л үр хураах хэрэгтэй. Муу үр жимс ургуулсан мод үндэснээсээ эхлээд ялзардаг шүү дээ.

– Таныг дан ганц үзмэрч хүн гэхээсээ илүү хүмүүнэлгийн үйлсэд олон ч удаа гар бие оролцож байгааг харсан. Нэн ядуу айл өрхүүдийг гэр оронтой болгох, тэдний халамж үйлчилгээнд анхаарал тавих, цаашид гэр бүл нь өсгөх чадваргүй болсон нярайг өөр дээрээ авч өсгөн сайн эцэг эхд үрчлүүлсэн гэх мэт олон ажил өрнүүлсэн байдаг. Таны эрх үүрэг оролцоо энэ бүхнийг хийх шаардлагатай байсан уу?

Яагаад болохгүй гэж. Над дээр өдөрт хичнээн олон өөр амьдралтай хүн, хичнээн олон хайр халамж үзээгүй ээжүүд, охид бүсгүйчүүд ирдэг гэж бодож байна. Харийн нутгаас хичнээн олон Монголчууд нулимсаа дуслуулан барин холбогдож байгааг надаас өөр хэн ч мэдэхгүй. Би мэдэх юмаа мэдэж байгаа болоод чадах чадлаараа тэр хүмүүст туслаж байгаа юм. Өөрийн далд хүч, хөзрийн мэргээрээ, өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн хүчээрээ, олсон орлогоороо, оюун санаагаараа би туслаж байгаа. Би үүндээ ч баяртай байдаг. Энэ миний хариуцлага биш, гэхдээ би хийхийг хүсвэл энэ миний бүх чадлын ердөө нэгээхэн хэсэг л байхгүй юу.

– Ойрын хугацаанд төлөвлөсөн хүмүүнэлгийн ажил байгаа юу? Энэ удаад ямар хүмүүст буяны гараа сунгах бодолтой байна вэ?

Байлгүй яахав. Би өөрөө 3 хүүхэдтэй эх хүн. Хэдийгээр олны нүдэнд их л хүчтэй чадалтай өөр төрлийн хүн шиг харагдаад байдаг боловч би чинь айл гэрийн эзэгтэй, эх хүн. Тийм ч болохоор аль болох олон нялх нойтон хүүхэдтэй амьдралын боломжгүй айл өрхөд туслахыг эрмэлздэг. Миний, таны хүүхдүүдээс ялгаа юу байхав. Бүх талаар л туслаж дэмжихийг хичээж байна. Надад хүнд муучлуулах зүйл гарч ирж байсангүй ээ. Бусад шиг ч өөр ертөнцийн хүн аятай өөрийгөө дөвийлгөж явсангүй. Өөрөөсөө ундран гарах бүхий л чадал сэтгэлээ бусдад зориулж яваа хөзрийн мэргэч, хар домын шидтэн хүн.

– Тантай холбогдох сошиал хаяг, утасны дугаар уншигчдад маань хэрэг болох байх?

“Хөзрийн хатан” гэсэн нэртэй миний facebook хаяг байгаа. Ихэвчлэн гадаадад суугаа Монголчууд маань онлайнаар холбогддог. Өөрийн биеэр ирж үзүүлэх хүмүүс маань 80901178 гэсэн дугаараас манай ажилтнаас цаг авч ирдэг байгаа.

-Ярилцсанд баярлалаа.