М.Энхболдын охин Э.Хулан Лондонд очиж амаржив


МАН-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан энэ сарын эхээр Лондонд очиж нярайлжээ. Амин хайртай ганц охин нь ийнхүү М.Энхболдыг 55 насанд нь зээтэй болгож, энэ гэр бүл бөөн баяр хөөртэй байгаа сурагтай.


Э.Хуланг түүний ээж Ж.Туяацэцэг доктор асарч буй бөгөөд охиноо тэнхэртэл Лондонд амьдрахаар шийдсэн байна.


Дашрамд дуулгахад, хатагтай Э.Хулан хүүхдийнхээ өлгий даавуу, сүү угжийг эх орноосоо базаасан сурагтай. Лондонгоос зүсэн зүйлээр нь базааж болох байсан ч, тэрээр эх орныхоо худалдаачдыг илүүд үзжээ.