Танилц: Монголын “Aquaman”-ууд

1. Дасгалжуулагч Х.Мөнхбилэг

Бодибилдингийн тамирчин, дасгалжуулагч Х.Мөнхбилэг хэдийн “Монгол Aquaman” хочтой болоод буй. Түүний булчинлаг бие, урт үс хөтлөгч найруулагч Анхаагийн анхаарлыг татаж “Огтолцлол” кинонд тоглуулсан.


munkhbileg.kh

2. Орлон тоглогч С.Хүслэн

С.Хүслэн сүүлийн үед инстаграмд “Монгол Aquaman” нэрээр алдаршаад буй. Цахим хуудаснаа ихэвчлэн булчинлаг, бараг л төгс гэмээр биеэ гаргасан зургууд нийтэлдэг С.Хүслэн сүүлийн үед “U FILM”-ийн бүтээл “Single Ladies 4” уран сайхны кинонд орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэж байна.

Өмнөх гурван анги нь нэгэнт үзэгчдийн хүртээл болсон уг төслийн шинэ анги мэдээж үзэгчдэд өндөр хүлээлт үүсгээд байгаа. Зарим кино сайхан хүүхнүүдийг нээдэг бол жүжигчин Г.Ундармаагийн найруулагчаар нь ажилладаг “Single Ladies” кино сайхан залуусыг нээдэг бололтой. Өмнөх цувралд царайлгаараа гайхагдсан Г.Анандыг танилцуулсан бол энэ удаа хүсэмжит хархүү, “Монгол Aquaman”-ыг кинондоо тоглуулж, охидын зүрх сэтгэлийг байлдан дагуулахаар шийджээ.

Khuslen_khan

3. Жүжигчин М.Баярбат

“37-р точка” киноны Ялалтын дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярбат сүүлийн үед “Монгол Aquaman”-ээр тодроод байна. Түүний уснаас гарч ирдэг хэсэг нэг хэсэгтээ л бүсгүйчүүдийн ярианы сэдэв болсон.