Ө.Энхтүвшин сайд амралтын өдрөө “SPA”-даж өнгөрүүлдэг

Шадар сайд Ө.Энхтүвшин туйлийн цэвэрч хүн ажээ. Тэрээр хэдий 62 настай ч хаана явсан гараа угааж, сүрчиг анхилуулж, гутлаа толийтол зүлгэж явдаг.

Тэрбүү хэл, амралтын өдрөөр гоо сайханд цаг авч эхнэр Ж.Булганмаатайгаа зэрэгцээд маникюр, педикюр хийлгэсэн шигээ өнждөг сурагтай.

Түүнчлэн, хөдөө гадаа томилолтоор явахдаа гар тээшиндээ арьс арчилгааны комтой явдаг гэнэ шүү.

Ер нь улс төрд Ө.Энхтүвшин сайд шиг гоо сайхан, цэвэрч нямбай хүн байдаггүй гэдгийг эрхэм гишүүд ч хэлдэг.
Тэрээр БСШУ-ны сайд байхдаа солих хувцасаа өөрөө бариад ирдэг байсныг ажилчид нь ам булаалдан ярьдаг.