Хөтлөгч Л.Дөлгөөн давхар ажил хийдэг

“ТВ5” телевизээр овоглогдон олны танил болж байсан хөтлөгч Л.Дөлгөөн хэдэн жилийн өмнөөс “Монгол HD” телевизийн албат болсон. Хэсэг хугацаанд чимээгүй байсан тэрээр саяханаас “Эмчийн эсрэг интернет” гэх тун сонирхолтой нэвтрүүлгийг хөтөлж эхэлжээ.


Өнгөрсөн хугацаанд тэрээр бүл нэмсэн байна. Мөн “MCS” группэд маркетингийн албанд ажиллах болсон аж. Харин түүний хөтөлдөг “Эмчийн эсрэг интернет” нэвтрүүлэг түүний хоббигоороо хийж буй ажил гэнэ шүү.