Хотын дарга асан Г.Мөнхбаяр залуу эхнэртэй болжээ


Хотын дарга асан Г.Мөнхбаяр анхны эхнэрээсээ салж, эрүүгийн ертөнцийн зартай хурандаа нарын нэг “шанага” М.Ганболдынд хүргэн оржээ.

Түүний шинэ эхнэрийг Г.Уянга гэдэг бөгөөд Г.Мөнхбаяраас үе мултарсан насаар дүү юм. Тиймдээ ч эрхэм “дарга”-д хэнз үрийн зулайг 55 насанд нь үнэрлүүллээ.


Г.Мөнхбаярын хувьд өмнөх амьдралаасаа М.Тэмүүлэн гэх ганц хүүтэй. Ганц хүү нь залуу эхнэрээс нь нэг их олон эгч биш гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Г.Мөнхбаярын анхны гэргийг Х.Мөнх-Өнөр гэдэг. ОХУ-д боловсрол эзэмшин Колорадогийн их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан тэрээр нөхрөө хотын дарга байхад саагаж дагаж давхиж байгаагүй гэдгээрээ хүмүүс түүнд ам сайтай байдаг..

Тэд одоогоос 30 жилийн өмнө ОСННА-н конторт ажиллаж байхдаа танилцсан гэдэг.