Бэлтэй айлын эрх хүүг хайрласан гуравхан сарын настай гэрлэлтээсээ болоод залуу халуун насандаа мартагдашгүй гунигт түүх үлдээсэн гэгддэг дуучин, жүжигчин Т.Номин үзэгч фэнүүддээ Мино нэрээр танигдсан бүсгүй. “Хатариш” дуугаараа ёстой л нэг бужигнуулж явсан тэрбээр нөхрөөсөө салсныхаа дараа хэд хэдэн дуу гаргаад амжилт олоогүй.

Арга буюу хувийн амьдралдаа анхаарч, урьд нь үерхэж явсан хуучин найз залуугаа сонгож,  хөөрхөн хүүгийн ээж болсон Мино ахиад л бүтэлгүйтэж, өрх толгойлсон ээжүүдийн тоог нэгээр нэмсэн.

Тэрбээр төрөөд нэлээд жин нэмсэн байдаг. Гэвч өөрийн залуу нас гоо сайхныг авчрахын тулд иогоор тасралгүй 2 жил хичээллэсний үр дүнгээ гаргажээ. Энэ тухайгаа тэрбээр “Амьдралд алдаж онохыг алийг тэр гэхэв. Энэ стресс дарамтаас өөрийгөө бүрэн чөлөөлөхийн тулд иог, бясалгалийг сонгож, дотоод амар амгаланг мэдэрч, амьдралын утга учрыг ухаарч тунгаах болсон” хэмээн ойр дотныхондоо ярьдаг болжээ.

Түүнчлэн, тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Урслаа гээд ч яахав, амьдрал юм хойно…” хэмээн бичсэн байна.

Ямартаа ч, хүүхэрхүү эгдүүтэй төрхтэй авьяаслаг жүжигчин, дуучин бүсгүй маань урьд өмнөхөөсөө илүүтэй гоо бүсгүй болжээ.