Укагийн нөхөр фото модель болов

Дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун “Говь”-ын шинэ коллекцын нүүр царай болжээ. Бие бялдар, царай зүстэй түүнийг анх хэн ч харсан фото модель, жүжигчин эсхүл тамирчин гэж андуурдаг гэхэд болно.


Уул шугамдаа Г.Эрдэнэчулуун уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг. Тэрээр хэдэн жилийн өмнө Лондонд докторын зэрэг хамгаалсан боловсролтой нэгэн юм.