Г.Анархүүгийн экс эхнэр Б.Тэмүүлэн жирэмсэн

“Монгол Бекхэм” гэгддэг Г.Анархүүгийн найз бүсгүй Ю.Балжидмаа амаржсан гэх мэдээлэлтэй зэрэгцэн түүний экс эхнэр Б.Тэмүүлэн өөрийгөө жирэмсэн гэдгээ зарлалаа.


Б.Тэмүүлэнг “UB Comedy” клубыг үүсгэн байгуулагч Батбилэгийн дүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
“Итгэл” киноны туслах дүр бүтээж явсан Б.Тэмүүлэн бүсгүй 17-хон настай дунд сургуулийн сурагч байхдаа Г.Анархүүгийн эхнэрээр сонгогдож, энхрий охиныг нь төрүүлж өгч байлаа.


Өдгөө 22 настай Б.Тэмүүлэн шинэхэн хайртай учирч түүнийхээ хүүхдийг төрүүлэх гэж байна.
Г.Анархүү Б.Тэмүүлэн нарын хувьд тун сайн харилцаатай байдаг гэнэ лээ.


Энэ тухай Г.Анархүү “Би охиныхоо ээжид хайртай. Миний хувьд миний охины ээж, эмэгтэй хүнийг харах өнцөг тэр хүн дээр шал өөр байдаг. Одоогийн байдлаар бид хоёрын хайр дурлал гээд байх юм байхгүй, бие биенийгээ хүндэлдэг. Яг гэр бүлийн хүнээ хайрлаж байгаа юм шиг л хайрладаг. Бид хоёр хамт байлгүй дөрвөн жил болж байна. Би үргэлж хамгийн сайн сайхныг л хүснэ. Хайртай хүнээ олоод үнэхээр хаппи байвал би баярлана. Эсрэгээрээ байвал асуудал өөр…” гэж ярилцлага өгч байлаа.