Сайхан залуу Б.Самади тулааны спортын Ерөнхийлөгч болов


Ерөнхий сайд асан С.Батболд гарын таван хуруу шиг таван хүүхэдтэй. Тэдний нэг нь Б.Самади. Тэрээр саяхан Монголын Кэндогийн Xолбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Е-мартын Хан-уул болон хорооллын салбарыг толгойлдог түүнд мөнгө бол мөнгө, царай бол царай харамгүй заяасан болохоор бизнест ч, амьдралд ч, өөртөө тун ч итгэлтэй байдаг юм билээ.


Эх сурвалжийн мэдээллээр эрхэм кэндогийн Ерөнхийлөгч маань сүүлийн 15 жил уг спортоор хичээллэж буй гэсэн.
Дашрамд дуулгахад, Кэндогийн спорт манай улсад 1994 оноос хөгжиж ирсэн бөгөөд одоогийн байдлаар Монголын Кэндогийн холбоо 200 гаруй тамирчинтай. Улаанбаатар, Монгол, Бээс, Оргил, Чикара гэсэн таван клуб ажилладаг аж.


Нийт кендочдын 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд ихэвчлэн кэндогийн өмсгөл болон дайчин, спортлог байх сонирхлоор кэндогоор хичээллэдэг. Кэндод зөвхөн хулсан сэлэм бариад хүн цохих нь чухал биш.

Кэндо өөрийн гэсэн дүрэм журам ёс суртахуунтай ба кэндогоор дамжин тухайн хүний хувийн амьдралд эерэг нөлөө үзүүлдэг.