Танилц: Олны танил хүмүүсийн онцгой нэртэй хүүхдүүд

Монголын олны танил хүмүүс урьд өмнө өмссөн зүүсэн, унаж яваа машин, амьдардаг байшин хаусаараа өрсөлддөг гэхэд хилсдэхгүй. Тэд бяцхан үрсдээ ч нэр хайрлахдаа аль болох өвөрмөц, содон, хорвоод ганц байх нэрийг бодож олж, өгдөг “мода”-ыг дэлгэрүүлээд буй. Угтаа хүний нэр их утга учиртай байдаг гэдэг.

Д.Болдын Эзлэн

Хар залуудаа Төрийн соёрхол хүртэж, монгол попоор өвчлөх болсон Д.Болд С.Жавхлангийн араас орж байгаа бололтой. Саяхан төрсөн бяцхан хүүдээ Эзлэн хэмээх сонин янзын нэр хайрлажээ. Охиндоо Эгшиглэн, хүүдээ Энэрэлэн хэмээх утга төгөлдөр нэр өгчихөөд отгондоо юуны учир Эзлэн хэмээн нэр өгсөн нь одоохондоо хариултгүй байна. Эзэрхийл, эзлэн түрэмгийл эсвэл эзэмд гээд байгаа юм бол уу. Юутай ч цорын ганц ийм нэртэй хүүхэд болж байгаа бололтой.

Д.Хулангын “Исгэлэн жимс”

Lhamour-ийг үүсгэн байгуулагч Д.Хулан өнгөрөгч 8 дугаар сард нярайлж охинтой болжээ. Охиндоо Анона гэх өвөрмөц нэрийг өгсөн байна. Анона гэдэг нь Өмнөд америкт ургадаг исгэлэн жимс юм. Монгол улсын хэмжээнд ийм нэртэй хүн 2 байдаг.

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Лхам бурхан”

МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн Солонгон аашт буюу Х.Ананда гэх бүсгүйтэйтэй хоёр дахь амьдралаа эхлүүлсэн ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Тэдний дундаас гарсан охиндоо Лагшми хэмээх нэр өгсөн байдаг. Уг нэр санскрит хэлнээс гаралтай Лхам бурхан гэсэн үг аж. Монгол улсын хэмжээнд ийм нэртэй хүн 6 байдаг байна.

Г.Анхмаагийн Унд-Арга

юм. Уг нь ч нэр сонин биш л дээ, бичлэг, дуудлага нь их сонин. Жүжигчин Бэкэ, дуучин Анхмаа хоёр анхны охиндоо Унд-Арга хэмээх нэр хайрлажээ.

С.Жавхлангийн гүнжүүд

Үндэсэрхэг үзлээр бүр өвчлөөд, хэтэрч дэндээд буй С.Жавхлан 2 эхнэрийн 3 охинтой. Ууган охиндоо Юм-Агь нэр хайрласан нь Ойрадын их жанжин Галдан бошготын эх Юм-Агасын нэрийг зээлсэн хэрэг. Дараагийн охиндоо Үжингүнж, төрөөд удаагүй багадаа Өдрийнцолмон хэмээх нэр өгсөн гэнэ лээ.  Өдрийн цолмон гэж бас байдаг бололтой юм.

Бяцхан Сүндари

Алаг нүдэн гавьяатын хүсэн хүлээн байж дөч гарсан насандаа хайртай залуу, насны ханиасаа олсон охиныг Сүндари гэдэг. Бас л урд хожид дуулдаж байгаагүй ховор сонин гэхдээ маш чамин тансаг нэр гэлтэй. Т.Бархүү, И.Одончимэг гавьяат хоёр багагүй эрэл хайгуулж хийж, сэтгэлээ чилээн байж энэ нэрийг сонгоо байлгүй.