“Баян айлын бандгар хүү” клубын тамирчин болов


Нефтийн толгой магнатуудын нэг “МТ” Р.Ганзоригийн дунд хүү Г.Дашням клубын тамирчин болжээ.
“Жи мобайл”-ын захиралын албыг хашдаг тэрээр чөлөөт цагаараа жюү жицү барилддаг болсон аж.


Тэрээр саяхнаас “Гаруда” клубын албан ёсны тамирчин болж, тэмцээнд 85 кг-ын жинд барилдаж, Америкийн тамирчинг ялсан байна.


Спортод элэгтэй гэгддэг тэрээр бизнесээс олсон орлогынхоо ихэнх хувийг хөл бөмбөгт хөрөнгө оруулдаг байсан.


Харин өөрөө барилдаж эхэлснээсээ хойш жүдо болон жюү жицүгийн тамирчдад хайр хүндэтгэлээ “гамгүй” өгдөг болжээ.