Дуучин, иогчин Н.Сүндэръяа гэдэс цэвэрлэх жороо хуваалцав


Дуучин Н.Сүндэръяа иогчин болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэрбээр Энэтхэгт энэ чиглэлээр магистр хамгаалсан юм. Тэгвэл тэрээр өөрийн гэдэс цэвэрлэх жороо фэнүүддээ хуваалцжээ.

Тэрээр “Цөсний чулуутай бол хийгээд хэрэггүй.Цөс гэдэг нь биеийг хоргүйжүүлж тос өөхийг шатаадаг эрхтэн юм. Цэвэр Алое шүүсээр цөс угаах аргыг танилцуулъя. Шар сүү бэлдэхэд амархан биш байдаг учир энгийн аргаар цөсийг ялангуяа тос өөхтэй хоол идсэний дараа угааж болно.

Бэлдэх зүйл:

Элэг цэвэрлэх ногоон цай эсвэл гэдэс цэвэрлэх ногоон цай хоёр аяга

200мл- 1л Алое шүүс

25 гр Магнийн сульфат

(Алое тарьдаг бол өөрөө бэлдэж болно миксэрт хольж цэвэр усаар шингэлж хийнэ)

Монголд байгаа Бэлэн алое шүүснээс зөвхөн Paldo (brand) цэвэрлэх чадвартай.

Урд орой нь гэдэс цэвэрлэх зорилгоор 2 аяга элэг эсвэл гэдэс цэвэрлэх ногоон цайг халуунаар нь уугаад унтана.


Өглөө 6-8 цагт босч өлөн элгэн дээрээ болж өгвөл Алоегоо 2 аягаар ууж эхлэнэ. Зарим хүнд 200 мл хангалтгүй байдаг учир 1литр алое 2 аягаар бага зэрэг зайтай ууна.

Халуун бүлээн жинг баруун хариганы дор тавина. Баруун хажуугаараа харж хэвтэнэ.


2-3 удаа гүйлгэнэ. Хэрэв энэ арга бас хангалтгүй байвал 150-200мл усанд 25гр магнийн сульфат хийж ууна. Гэхдээ алое уусны дараа шүү. Халуун жингээ баруун талдаа тавиад баруун талаараа хэвтэнэ” гэжээ.