Г.Анхмаагийн шинэ амьдрал ахиад бүтэлгүйтсэн үү?


“Гурван охин” хамтлагийн гишүүн Г.Анхмаа Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхонтой хамтран амьдраад 3 жил болсон ч, албан ёсны эхнэр нөхөр болоод удаагүй
Гэр бүл найз нөхдийн хүрээнд цомхон хуримаа хийсэн тэдний амьдрал тун богино настай байсан бололтой.


Тэд чамгүй дуулиан шуугиан дэгдээж нийсэн. Гэвч хос хоёр сүүлийн үед нэлээд түнжин муутай, түр тар хийх болсон талаар эх сурвалж мэдээллээ.


О.Орхоны хувьд Г.Анхмаагаас даруй 10 насаар ах,1993 онд ОХУ-ын Ярославль хотын есдүгээр дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж банкны эдийн засагч, санхүүч мэргэжил эзэмшсэн нэгэн.


Хүүхэмсэг гэдгээрээ цуутай банкир залуу маань өмнөх эхнэрээ 3 “нялх” хүүхэдтэй нь орхиж, дуучин Г.Анхмаатай хамтран амьдрах болсон гэдэг.


Эх сурвалжийн мэдээллээр О.Орхоны бага охин, Г.Анхмаагийн охинтой нас чацуу ажээ.