Н.Энхбаярын хүү Э.Батшугар Буянт голыг заналхийлэх болжээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын “Сод Маргад” ХХК Ховд аймгийн Дуут сумын Шивэр багын нутагт орших Халзан Бүргэдтэй хайрханы орчмыг ухаж төнхөх болжээ. Энэхүү хайрхан нь Ховд аймгийнхны бахархал болсон Буянт голын эх ундрага ажээ.


Энэ асуудлаар нутгийн иргэд Байгал орчны яамны сайд Н.Цэрэнбатад гомдол хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн шийдэл хариу өгөөгүй ажээ.

Энэ талаар нутгийн иргэн З.Баянмөнх хэлэхдээ “Ховд аймгийн Дуут сумын Шивэр багын нутагт орших Халзан Бүргэдтэй хайрханы орчим 11.600 орчим га газарт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын


“Сод Маргад” ХХК нь бид бүхний төрж өссөн нутгийн минь шүтээн уулыг ухаж сүйтгэхээр техник хэрэгсэлтэйгээ ирсэн. Энэ бол зөвхөн Дуут сумын иргэдийн асуудал биш Ховд аймгийн төвийн болон Буянт голын сав нутгийн хэдэн мянган ард иргэдийн өмнө тулгарч байгаа цэвэр усны аюулгүй байдалд хохирол учруулах аюул ирж байна. Буянт голын усаар Ховдын бүх хүнсний ногоо, тариалангийн талбай, ард иргэд тэжээгддэг. Энэ талаар судалж үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг хүсэж байна” гэв.
Дуут сумын малчид, ард иргэд албан тушаалтанууд бүгд тэмцэж байгаа боловч Аймгийн удирдлагууд, МХГазар, БОГазар бүгд зөвшөөрч гарын үсгээ зурсан үйл ажиллагаа бүгд хуулийн дагуу явагдаж байгаа гэсэн хариуг иргэдэд өгчээ.