Аялагч Г.Ганхүү гоонжоо санагалзав

“Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүү Аялал жуулчлалын холбооны дээд шагнал хүртжээ.

Тэрээр энэ тухайгаа “Зүгээр явж байгаад Аялал Жуулчлалын холбооны шагналаар энгэрээ цооллоо. Мэдсэн бол муу ганц гоонжоо өмсдөг байж” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна.


Г.Ганхүү одоогийн байдлаар нийт 106 оронд аялсан байна.

Тэрээр хамгийн гайхалтай аяллаа Бутан байсан гэж тодотгодог. Мөн аялагч залуустаа Японд болон Энэтхэгт очих хэрэгтэй гэж зөвлөдөг аж.

Учир нь Японд очсоноор хариуцлага, хүндлэл, цаг барих хичнээн чухал вэ гэдгийг мэдэх болно. Харин Энэтхэг юм уу Бангладешт очвол Монголд төрсөндөө баярлана гэж ярьдаг.