П.Анужин та өөрийгөө хүмүүний төв хэмээн юунд андуурна вэ!

Анужингуа миньдээ одоо болих хэрэгтэй иймэрхүү хүнд хэрэгтэй гэхээсээ илүү алсдаа асар хортой зүйл хийж явахаар больчих хэрэгтэй шүү. Ёс суртахууны өндөр соёлтой эмэгтэй гэж бодож явлаа гэтэл том эндүүрч. Одоо тэгээд будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр бүр элийрч эхэллээ. (Эмч нарыг шүүмжлэх арай болоогүй л байлтай, эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьсан иргэн хүн эмчээс асуух нь зүйн хэрэг баймаар)

Олон нийтийг турхирч хэт нэг талыг барин юу хийхийг заана гэдэг ухамсрын том доройтол буюу эго үзэлдээ автсан нэг төрлийн эмгэг.

Интэрнэтээс олж авсан эрээвэр хураавар дутуу дулимаг мэдээллээ өөрөө ч гүйцэд ойлгоогүй яваа та өөрийгөө хүмүүний төв хэмээн юунд андуурнам бэ?

Хэлсэн үгнүүдийг чинь уншлаа, сонслоо мэдэхгүй хүмүүст бол учир нь олдохгүй, мэддэг мэргэжлийн хүмүүст элгийн холин бантан байна.

Уран яруу сайхан үгээрээ олон нийтийг соён гэгээрүүлж сайхан нэвтрүүлгээ хийж явах нь илүү дээр санагдана.

Эрүүлд хүрэх зам энгийн ч гэлээ мацаг, жүүсээр хязгаарлагдах нь юу л бол. Тийм байсан бол өвчин эмгэгтэй хүн энэ дэлхийд байхгүй байсан биз. Таны хэлсэнчлэн хүмүүний бие бол гайхалтай. Гэхдээ та хүний бие гайхалтайгаас гадна бас нууцлаг, ухаалаг гэдгийг гүйцэд ойлгоогүй бололтой энэ биед маш нарийн биологийн, физиологийн урвал явагддаг.

Жүүс гэдэг үнэндээ юу вэ? Зүгээр л энгийн нүүрс ус тэр дундаа фруктоз гэдэг нүүрс усаар баялаг. Ялангуяа савласан жүүсэнд үйлдвэрлэлийн явцад синтетик витамин болон фруктоз сахарыг (хүний биед хамгийн муу сахар Ш.У-р баталсан) нэмэлтээр нэмж өгдөг, энэ нь органик уу? Эс органик уу? гэдгээс үл хамаатай. Пистицид байхгүй хүнсний бүтээгдэхүүн байна гэдэг зөвхөн ганц л чанарын үзүүлэлт гэтэл органик гээд бичсэн болгонд пистицид байхгүй гэвэл бас худлаа.

Пистицид байхгүй гэдгийг та яаж батлаад байнаа өөрийн чинь нүд, ам пистицидыг хэмждэг тестер юм уу?


100% органик гээд батлаад байгаа жүүс чинь жилийн дөрвөн улиралд байгаад байдаг нь их сонин, бас тив дамжиж ирэхдээ ямар ч нөөшлөлтгүй мөртлөө 100% органик хэвээрээ л байгаад байх уу?

Би нэг зүйлийг сийрүүлье та бүхэн дор бүрнээ нэгийг тунгаана биз… сүүлийн үед монгол орны маань хаа сайгүй тариад байгаа шар цэцэгтэй рабс (colza) гэдэг ургамал байнаадаа намар болохоор хураагаад тонн тонноор нь хятад руу гаргаад байгаа… Тэр рабс-р тос хийдэг юм. Рабс нь омего3 -г баялаг ургамал. Хятад орондоо аваачаад тос хийгээд 100% органик омего3-тай тос, цэлгэр тал монгол улсын онгон зэрлэг хөрсөнд тарьсан чанарын хувьд ярих юмгүй ямарч пистицидгүй гээд л зарна гээд боддоо. Та нар яваад рабс тарьсан талбайг хянадаг, эсвэл тарьдаг хүмүүсээс очоод нэг асуугаад үзээрэй юу гэж хариулах нь вэ? (та пистицид хийдэггүй гэж бодож байна уу???? Сайн тунгаадаа)

Гэтэл маркетингийн гайгаар бас л гадаадаас баахан савласан омего3 оруулж ирээд сайн гээд л уугаад байдаг, яг үнэндээ тэр бичил үрэл дотор нь юу байдгийг хэн ч мэдэхгүй. Хамар доороос нь хөрсийг нь сэндийлээд шимтэй шүүстэй Омего3-г нь аваад явж байх юм. Ёстой л нөгөө <<хүндээ хөнгөнөөс>> гэдэг энэ байхдаа.

Үүнтэй адилаар гадаад орноос импортолж байгаа савлагаатай хүнсийг 100% органик гээд суух нь ямар вэ? Гадаад оронд ямар аргаар ургуулдаг мөн хэдий хэмжээний пистицидийг тухайн орны органик гэдэг стандарт хүлээн зөвшөөрдөг тэр нь манай орны стандартад нийцдэг эсэх, монгол хүний бие махбодид хэр хэмжээг хүлээн зөвшөөрдөг гээд маш олон асуудлууд яригдах ёстой болно.

Бас болоогүй ээ мах, гурил хоорондоо таардаггүй (дисоси), цусны бүлэг, мацаг, палео, веган гээд бүгдийг нь хутгаад манан будан болгож иргэдийг самрахаа больчих (тэгээд юу идэх юм болоо гэсэн санаа зовних стрессыг нэмэгдүүлэх муу талтай). Эдгээр ухагдахуунууд нь эрүүл хооллолтын хүрээнд дэвшүүлсэн онолуудын л нэг шүү дээ түүнээс ШУ-р батлаагүй байгаа зүйл!!! Эрүүл хооллолтоос гадна эмчилгээний хооллолт гэж байдаг. Мацаг, цусны бүлэг, кето, дисоси, палео, аткин, аюурведа , кроно(chrono), детокс, миами, монтаниак, … гэх мэт хоолны дэглэм нь өөр өөрийн онцлог давуу болон сул талтай, голдуу эмчилгээний талдаа орох бөгөөд тухайн хүний зорилго онцлогоос хамаарч дан ба хавсарсан програмыг хэрэгжүүлэхээс гадна програмын явцад алдагдсан эрдэс витаминыг даруй нөхөх эсвэл праграмын явцад алдахгүй байх нөхцөлийг нь бүрдүүлж урьдчилан сэргийлэх алхмуудыг авдаг үүнийг мэргэжлийн хүн хийх нь илүү зохимжтой.


Анужингуа танд хувь хүнийхээ хувьд эрүүл хооллох мэдлэгээ өөрийнхөө хэмжээнд сайн хөгжүүлсэнд баяр хүргэе! 👍🥳


Харин олон нийтэд эрүүл хоолыг заах хэмжээний бол биш байна тиймээс өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ хийгээд эмч, хоол зүйч, технологич хүмүүсийн ажлыг тухайн мэргэжилтнээр нь хийлгэчих 🙏🙏🙏
Мэргэжлийн хүмүүс мэддэггүйдээ ярьдаггүй биш, хэтэрхий нэг талыг дөвийлгөн бататгаж үлгэр мэт ярих нь (яг тань шиг) эхэн үедээ сайн мэт боловч алсдаа асар хортой үр дагавартай гэдгийг мэддэг учраас л ярихгүй байгаа юм.

Эрүүл хооллолт гэдэг наанаа энгийн юм шиг харагдавч маш өргөн нарийн ухагдахуун, цаашлаад улс орны аюулгүй байдалтай ч холбоотой. Хүн бүр зөв суур