Монголын нөлөө бүхий “сошиал”-чин хосууд

Сүүлийн үед заавал олны танил гэлтгүй энгийн хүмүүс өөрсдийн аж амьдралаа сонин содон байдлаар видео влог хийж хөтлөх болсон.


Үүгээрээ нийгмийн хар барааныг өнгөлөг болгож, гадаадын хөгжингүй орнуудын соёлыг танилцуулж, амьдрах боломж бололцоог сургаж байдгаараа үзэгчдийн дунд хүлээлт үүсгэдэг гэхэд хилсдэхгүй.
Иймд монголын үлгэр жишээ болсон “влог”-чин хосуудыг танилцуулая.

1.Positive Mongolians буюу Түвшинбаяр, Дөлгөөн


Влогоо алс холын Швед орноос хүргэж эхэлсэн Түвшинбаяр, Дөлгөөн хоёр эх орондоо ирээд удаагүй байна. Тэднийг сошиал ашигладаг хүмүүс дунд мэдэхгүй хүн цөөн. “Хосын жор”, “Онлайн зөвлөмж”, “Big big family” зэрэг контентууд бэлтгэж олонд хүргэдэг. Тэд дөнгөж амьдралаа эхлүүлж буй хосуудад тулгардаг саад бэрхшээл, зовлон жаргалыг үзэгчдэд влогоороо “мэдрүүлдэг”.

2.Төөгөө ба Ганзаяа


Боловсролын яамны сайд асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа, бүжигчин Төөгөө нар хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг үдээд буй. Тэд АНУ-аас влогоо хөтөлдөг бөгөөд влогоороо дамжуулан хөөрхөн бизнес хийчихдэг гэдгээрээ алдартай.

3.The mongolian family буюу Тэмүүжин, Маралаа


Тэмүүжин, Маралаа хоёрыг монголын анхны хос влоггэр гэхэд болно. Тэд АНУ-аас влог хөтлөөд даруй 4 шахуу жил болжээ. Маралаагийн хувьд нүүр будагч бөгөөд өөрийн гэсэн бие даасан влогтой. Залуу хүний дэврүүн хүсэл мөрөөдлөөр АНУ-ыг зорьж, хэрхэн өөрсдийн боломж бололцоогоо аз жаргалтай амьдардаг болохыг үлгэрлэн харуулдаг.

4.Цэкү ба Кай


MNTM” шоуны ялагч загвар өмсөгч Цэрэндолгор буюу Цэкү бүжигчин, фото модель, загвар өмсөгч, хөтлөгч гээд олон цол гуншингийн эзэн Билгүүн буюу Kai-тай романс үүсгээд нэлээд хэдэн сарыг ардаа үдэж буй. Тэднийг монголын хамгийн загварлаг мэдрэмжийг мэдрүүлж байдаг хос гэж дүгнэдэг. Сүүлийн үед хийж буй тэдний влог олны анхаарлыг татаад байгаа.

5. The Mongolian couple буюу Хаагий, Золзаяа


БНСУ-д амьдардаг залуу гэр бүл болох Хаагий, Золзаяа хоёр аяллын төлөвлөгөө гаргаж, хүү Тэмүгэгийнхээ хамт аялал хийдэг. Аялалынхаа адал явдлыг бусадтай илэн далангүй хуваалцдаг. Мөн гадаадад суралцахыг хүссэн залууст зориулж зөвлөмж, шинэ содон мэдээлэл хүргэдэг гэдгээрээ онцлогтой.