1.Монгол Улсын хэмжээнд хүн амын дунд хорт хавдрын өвчлөл өндөр үүний дотор хорт утаанаас хамаарсан өвчлөл нэн их байгааг холбогдох судалгааны байгууллагууд гаргасан, бүгд ярьж шийдэх гарц замыг хайж байгаа, бүх шатандаа яриад  эхний ээлжинд утааг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн.

Дэлхий нийтэд туршигдсан,хорт утаанаас салдаг нэг арга бол сайжруулсан түлш гэдэгтэй бүгд санал нэг байгаа.

Шахмал түлшийг үйлдвэрлэх, бэлтгэх, нийлүүлэх, хэрэглэх явцад эрсдэл хүндрэл гарч эхэлсэн. Ялангуяа энэ түлшийг хэрэглэх явцад иргэд амь насаа алдах, угаартах асуудал удаа дараа гарч хэд хэдэн эмт хэрэг, зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгагдаж байгаа гэмт хэргүүд хууль журмын дагуу олон талаасаа шалгагдаад, шинжилгээ дүгнэлт нь гараад шийдвэрлэгдэнэ.

Хүйтний улирал эхэлсэн,шахмал түлш хэрэглээд эхэлсэнтэй холбогдоод өнөөдөр 6 дүүргийн 28 хороонд 538 иргэн хийн хордогын улмаас эмнэлгийн тусламж авч, 41 иргэн эмчилгээ хийлгэж, 8 иргэн нас барсан ийм нөхцөл байдалтай байна.Үүнээс 226 бага насны хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ аваад байгаа тоон мэдээг НМХГ-аас гаргасан байна.

Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг хийхдээ хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, улс орны эрх ашигт ноцтой хор уршиг, хохирол учруулж болзошгүй аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг явуулах ёстой болдог.  Энэ дагуу олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд заавал хийх ёстой ажлаа хийхийн тулд дараах асуудалд анхаарч байна.

-Цагдаа үндсэн ажлаа  Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хандгалах олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэх авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй.

Иргэд угаарын хийнд хордсон, амь насаа алдсан энэ хэрэг, зөрчил Цагдаагийн албаны анхаарлын гадна үлдэхгүй. Энэ гараад байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна. Хуульд ч ингэж заасан.

Гэмт зэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг судлах, тогтоох, ахиад ийм гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх бүх талын ажлыг хуулийн хүрээнд шуурхай авч хэрэгжүүлж ажиллана.

Та бүхэн анхаарч байгаа байх. Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тогтоох тэдгээрийг арилгуулах талаар иргэн, хуулийн этгээдэд хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд тодорхой ажил зохион байгуулах талаар шаардлага тавьж, биелэлтийг нь шалгаж шаардах тухай асуудал.

Угаартах, амь насаа алдах явдлыг зогсоох, урьдчилан сэргийлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд, холбогдох яам, агентлагуудад шийдвэртэй ажиллах талаар хуулийн дагуу шаардлага хүргүүлнэ. Бүх талаар хамтарч ажиллана. Иргэд утаанд хорддог, бага насны хүүхэд хохирч байгааг хэн ч тэвчээд яриад хараад сууж болохгүй нь мэдээж юм.

Энэ гэмт хэрэг зөрчлийг арилгахын тулд ямар байгууллага, хэн юу хийх ёстой тэр л ажлаа шуурхай хариуцаж ажиллах ёстой. Амь насаа алдсан иргэдийн тоо, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэдийн тооноос харахад энэ гэмт хэрэг, зөрчил тийм ч хурдан арилахгүй шинжтэй байна. Дүүргийн хорооны хэсгийн ахлагч, хорооны засаг дарга, нийгмийн ажилтанаас эхлээд холбогдох яам, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд бид бүгд хамтарч байж энэ аюул, энэ эрсдлийг даван туулна.

Монголын ард түмэн бүх нийтээрээ хамтарч байж хүнд аюул эрсдлийг даван туулдаг, туршлагатай тийм боломжтой ард түмэн учир бүгдээрээ хамтрахыг, иргэн бүр оролцож зүтгэж байж утааны асуудлыг шийдвэрлэхийг  Цагдаагийн байгууллагаас уриалж байна.

  1. Түүхий нүүрс Улаанбаатар хотын хориглосон бүсэд цаашид ч нэвтрүүлэхгүй байх ажлыг Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтарч тууштай хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотод гаднаас нэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгслийг шалгаж нэвтрүүлэх, албан бус зам, зорчигч тээврийн хэрэгслийг ч хянаж шалгаж нэвтрүүлнэ. Энэ ажлыг 2019 оны 5 сарын 15-наас эхлэн хэрэгжүүлсэн. Одоо түүхий нүүрс тээвэрлэсэн машиныг нь журамлана,нүүрсийг нь хурааж авч холбогдох газарт нь шилжүүлнэ. Зөрчлийн тухай хуулиар зөрчлийг нь шийдвэрлэнэ.

Ийм учраас иргэд олон нийтийг хориглосон бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэх, түүхий нүүрс хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Түүхий нүүрс хэрэглэж байхдаа угаартдаггүй байсан гэдэг ойлголт бол худлаа шүү. МШУТ-д өнгөрсөн онуудад ирсэн дуудлага мэдээллийн тоо судалгаа үүнийг харуулж байгаа.

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын өндөрлөг цэгүүдээс алсын хяналт хийхээр нэгдсэн ажлын бүлгүүд томилогдсон. Хаана ямар газраас утаа гарч байгааг хянана. Нэн даруй очиж шалгана, Түүхий нүүрс хэрэглэсэн байвал шийдвэртэй арга хэмжээ авна. Иргэдэд зөвлөнө, туслана, дэмжлэг үзүүлэх ажил зохион байгуулна.

Та бүхэнд амжилт хүсье. Хамтдаа даван туулья