Ц.Нямдорж О.Баасанхүүг заналхийлэв


Өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын хооронд хэрүүл болсон. Тэдний хэрүүлийн бай нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг байв.


О.Баасанхүү гишүүн Хууль зүй, Дотоод хэргийн сайдыг Т.Чимгээ, Б.Содномдарж нарыг байн, байн эргэж байгааг хэлээд тэднийг хорихын эмнэлэгт тарвалзаж байгаа гэсэнд Ц.Нямдорж уурсаж, “Чи гудамжинд гарна шүү” хэмээн заналхийлэв. Хариуд нь О.Баасанхүү гишүүн мөчөөгөө өгсөнгүй “Би гудамжинд гарсан ч шоронд орохгүй” гэсэн нь сошиалд тавигдаад байна.