Наро банчэн гэгээнтэн хямрахгүй байх аргыг зөвлөв


Олны дунд царайлгаараа алдаршсан гэгээнтэн бол Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв билээ.
Тэрээр “Аливаа мэдээллийг ажиглан шинжлэлгүйгээр итгэх нь хов жив, худал үгэнд автаж сэтгэл хямрахын шалтгаан болдог бол учир шалтгааны үүднээс нягтлан шинжиж үнэн, худлыг ялгадаг байх нь сэтгэлээ худал хуурмагаас сахихын уг суурь болно” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.


Дашрамд дуулгахад, Наро банчэн гэгээнтнийг харсан хүн бүхэн “Ямар царайлаг юм бэ” хэмээн уулга алддаг хэмээдэг.


Ямарсайндаа л бүсгүйчүүдийн дунд “Ийм хүн лам байхад дэндүү царайлаг” гэх яриа хөвөрч битүүхэндээ хайрын харц “чулууддаг” нь нууц биш.