“Холливуд” Б.Ганчимэг Ж.Цолмонгийн шавь

Б.Ганчимэг хэмээх энэ Монгол бүсгүй Холливудын 10 гаруй кинонд тоглоод амжжээ. Үүний дотор “Wonder Woman” (2017), “Ex Machima” (2014), “In the Name of Ben Hur” (2016), “Fast and Furious 6” (2013), Ronan-47 (2013) кинонд тоглосон.
Хэдийгээр тэрээр жижиг дүр бүтээж байгаа ч Холливудын шилдэг бүтээлүүдэд тоглож байгаа нь чамлахаар зүйл биш юм.

Тэгвэл тэрээр “Хулан” тураах төвийн захирал Ж.Цолмонгын гарын шавь нь гэнэ шүү.


Жүжигчин модель Б.Ганчимэгийг 10 гаруй жилийн тэртээ анх Ж.Цолмон сэнхрүүлж хөөргөж, нэг үгээр шордсоор байгаад загварын ертөнцөд оруулж, “Улаанбаатар мисс” тэмцээнд хүртэл сойж байжээ.

Ж.Цолмонгийн хувьд Төрийн соёрхолт Д.Болдын газар дээрх ганц эгч нь юм. Тэрээр өөрөө л ам нээдэггүй болохоос 1990-2010 оны гоо сайхны “туйл” болсон сайхан хүүхнүүд чинь бүгд ямар нэг байдлаар “Хулан”-гийн Ж.Цолмонтой холбогддог.