Хөтлөгч Г.Анхаа бүл нэмжээ


“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр түүний гэргий Дөлгөөн нар саяхан шинэ хүнээ өлгийдөн авчээ. Тэд 2017 онд анхны охиноо төрүүлж байсан юм.


Г.Анхбаяр том охиныхоо тухай “Ер нь их олон цагийг эхнэр хүүхэдтэйгээ өнгөрөөмөөр санагдаад байгаа. Урьд өмнө нь аав болсон хүмүүс хүүхдүүдээ хоорондоо яриад л, хүүхдэдээ тохиолдсон юм аа яриад л, хүүхдийнхээ тухай пост бичээд л байхаар нь миний дургүй хүрдэг байсан байхгүй юу.

Өөрийнх нь хүүхэд өөрт нь хөөрхөн харагддаг юм байгаа биз, надад ямар хамаа байхав дээ гээд л. Тэгээд ийм л ээж, аав болдоггүй юм шүү гэж боддог байсан. Тэгсэн чинь одоо өөрөө танай хүүхэд тэгж байна уу? манай хүүхэд тэгж байгаа гээд л цуг баярлаад суудаг болсон. Урьд нь бол рок од шиг л гадаадаар аялаад л олсон мөнгөө үрээд л идэж уугаад л маргааш надад байгаагүй юм шиг амьдарч байсан бол одоо арай илүү маргаашийн тухай бодох болсон. Өвдөж болохгүй, үхэж болохгүй үр хүүхдийнхээ төлөө болсон.

Ядаж л энийг би идсэнээс миний хүүхэд идсэн нь дээр байлгүй дээ гэсэн бодолтой болсон” хэмээн бичиж байлаа.