Энэ зуны хамгийн тансаг, хамгийн “үнэтэй” хуримыг Ерөнхий сайд асан Сү. Батболдын ууган хүү Б.Баттүшиг, монголын толгой тэрбумтан “МАК”-ын Нямтайширын “эрх гүнж” Н.Цэлмүүн нар хийлээ. Тэдний хурим энэ сарын 5-нд буюу өнгөрсөн амралтын өдөр монголын хамгийн үнэтэй амралт зугааллын цогцолбор гэгддэг Terelj Hotel-д болсон юм.
Өндөр харуул хамгаалалтын дор болсон тус хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотны хүмүүсээс бүрдсэн ойролцоогоор 500 орчим зочинтой болсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн, хуримын зардал нэг тэрбум төгрөг давсан гэдгийг ч хэлж байна.
Хуримын ёслол монгол ба европ ёслол, үдшийн парти гэсэн гурван хэсэгт багтаан тансаглуулжээ.
Хуримлагч хосуудын хувьд монгол уламжлал ёсоор үндэсний дээл хувцастай хуримыг эхлүүлсэн бөгөөд сүйт бүсгүй Н.Цэлмүүн өвөг дээдсийнхээ уламжлалыг дагаж буриад басганы хувцас өмссөн гэнэ. Учир нь түүний ээж н.Хуланг буриад бөөгийн онгодтой удган гэдгийг олонх уншигчид мэдэх байх.
Тус хурим сүйт залуу Б.Баттүшигийн анхных бол, сүйт бүсгүйн хоёрдахь хурим юм.
Н.Цэлмүүн одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 онд хүүгийнхээ аав н.Цолмон гэдэг залуутай 400 сая төгрөгийн өртөгтэй тансаг хурим хийж байсан. Харин анхны нөхөр Цолмонгоосоо салснаас хойш “Хас”-ын Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой хамтран амьдарч, сүй тавьсан гэдэг.
Гэвч хосуудын харилцаа гэнэт хөндийрч, Ч.Ганзориг Ариунаа гэдэг бүсгүйтэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсон билээ. Тиймдээ ч, “Талх” хочтой болсон Ганхуяг дүүгийнхээ сэтгэлт бүсгүй гэгддэж байсан Н.Цэлмүүн, Б.Баттүшиг нарын хуримд бараагаа харуулаагүй аж. Харин түүний гэргий хатагтай Уянга том хүүгээрээ гангарч, тус хуримыг чимжээ.
Харин сүйт залуу Б.Баттүшигийн хувьд энэ цагийн жентельмэн. Түүний боловсрол хүмүүжил, өв хөрөнгөтэй ярих ч юм биш. Тэр бусад “ханхүү”-д шиг эхнэр хүүхний асуудлаас хол хөндий байсаар өдий хүрсэн. Ёстой л цэв цэвэрхэн “амьтан”.
Тэднийг анх жиг жуг болсон гэхэд итгэх хүн барагтаа байгаагүй. Өөрөөр хэлбэл, заа Сү.Батболд дагавар хүүхэдтэй, хүүгээсээ насаар эгч хүүхнийг ууган хүүгийнхээ эхнэрээр сонголоо юу гэх яриа амнаас ам дамжиж байсан ч, хосууд 2017 оны эхээр болзож байгаагаа ил тод болгосон.
Ямартаа ч, монголын тэрбумтан гэр бүлийн тоог нэгээр нэмсэн Б.Баттүшигийн гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье