Чөлөөт эмэгтэйчүүд С1 рүү “урважээ”


Бидний эргэн тойронд өрнөж байгаа гэрэл гэгээтэй, сонин содон сонирхолтой сэдвийн талаар өөр өөрсдийн өнцгөөр үзэгчдийн мэлмийг мялааж, чихийг баясгаж байдаг

“Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хуучин хөтлөгчид С1 телевиз рүү “урважээ”.
Тодруулбал, сэтгүүлч Э.Энэрэл, дуучин С.Хишигжаргал, Р.Дэлгэрмаа, жүжигчин Д.Гэрэлцэцэг нар хуучин нэвтрүүлгээ “Бүсгүйчүүд клуб” нэртэйгээр шинэ уран бүтээлээ эхлүүлж буй аж.


Тэд “Бүсгүйчүүд клуб” нэвтрүүлгээрээ нийгмийн эргэн тойронд өрнөж байдаг олон сэдвийг хөндөж гаргах аж.