Дуучин С.Зоригт найз бүсгүйтэй болжээ


Дуучин А.Хишигдалайгийн “алтан портнёр” гэгддэг дуучин С.Зоригт найз бүсгүйтэй болжээ. Тэрээр ганц бие байхдаа “Эмэгтэй хүний тухайд мэдээж царай зүс, ааш занг нь харна. Даруухан эсэх нь хамаагүй.

Хамгийн гол нь амьдрал, үр хүүхэд гээд бүх зүйл дээр хариуцлагатай хандах тийм хүн надад таалагддаг. Урлагийн хүн учраас өдөр шөнөгүй завгүй явдаг.

Энэ бүхнийг ойлгож, ард минь бат бөх зогсдог хүн байх нь чухал.

Гэлээ гээд эмэгтэй хүн гэртээ аяга таваг угааж, гэр орон цэвэрлэх ёстой гэсэн үг биш шүү. Хоёулаа хамт амьдралын төлөө зүтгэе л гэсэн бодолтой байдаг” хэмээн ярилцлага өгч байжээ.