Цаг хугацаа, гоо үзэсгэлэнгийн өмнө толгой гудайлгүй яваа бүсгүй бол топ модель Э.Одгэрэл.

Харин түүний эрхэмсэг гоо үзэсгэлэнгийн өмнө цаг хугацаа өөрөө ялагдал хүлээх мэт. 55 насанд монгол бүсгүйчүүдийн хэд нь топ бүсгүй шиг толиотой явдгийг мэдэх манайхан хүндэлж хайрлахаасаа өмнө атаархаж, жөтөөрхөх нь илүү.


Тиймдээ ч хар цагаан хэл амны бай болсон түүнийг чин сэтгэлээсээ хүндэлж явдаг цөөхөн хэдэн хүн л “том уул алсрах тусмаа тодордог юм” хэмээж суудаг. Үнэхээр ч Монголын загварын ертөнцөд түүнээс өөр том уул хэн байхав.


Алсрах тусмаа тодорч яваа Э.Одгэрэлийн амжилтанд хоёр гар төдийхний ганц нэгхэн үрчлээс харин ч нэг нөлөөлөхгүй юм байх аа хэмээн бахархаж суудаг хүмүүс байдаг юм билээ.


Тэгвэл түүний санчиганд нь хяруу унаж, инээдийг нь үрчлээ чимэх болсон гэнэ шүү. Энэ үрчлээндээ ч эрхэм топ чигтэйхэн хайртай болж байгаа сурагтай.