Б.Наранхүү гишүүн монголын хамгийн үнэтэй хөөргийг барьдаг


Монголын тэргүүн баячуудын жагсаалтанд байнга дээгүүрт нэр нь бичигддэг УИХ-ын гишүүн Б.Наранхүү. 20 тэрбумаар тойрог худалдаж авсан гэдэг хэл аманд өртөж байсан эрхэм гишүүний хувийн эдлэж хэрэглэж байгаа бүхэн олны анхаарлыг үргэлж татаж байдаг.

Түүнийг 800 саяар морь худалдаж авсан, тус бүр нь хагас тэрбумын үнэтэй дөрвөн машин авч, машиныхаа дотор талд алтаар нэрээ сийлүүлсэн, ганцхан жилийн дотор моринд л гэхэд хоёр тэрбумыг зориулсан гэдэг.


Тэгвэл энэ удаа тэрбээр Монголын хамгийн өндөр үнэ өртөгтэй, эртний хөөргийг гартаа барьж байгаа хүнээр бас л тодров.

Эрхэм гишүүн Наранхүү 16-р зууны үеийн эртний эдлэл болох хуучны хөөргийг 380 сая төгрөгөөр үнэ цохин авсан байдаг.