Олон улсын хэвлэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулгатай андуурагдав.


Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы шинэ Эзэн Хаан Нарүхито-г хаан сэнтийд залрах ёслолд өөрийн гэргийн хамт оролцсон билээ.

Уг ёслолыг олон улсын 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилсан.
Тэгвэл Герман улсын нэгэн өдөр тутмын хэвлэлд манай улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гэрэл зургийн тайлбар дор “Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагын Баттулга” хэмээн бичжээ.


Дээрх андуурлыг учир мэдэх хүмүүс өөр өөрөөр тайлбарлаж байна.

Тухайлбал, Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн ажлыг хийгээд, Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдынхаа ажлыг хийж яваад байхаар ийм асуудал үүсэх нь аргагүй гэсэн байр суурь сошиалд хүчээ аваад байна.