Өглөөний мэнд манайхаан. Өчигдөр Укагийнхаа live-ийг үзэж байсан чинь хань маань “Хоёулаа сельфидье” л гэж байна. Гадаадад байгаа хүү рүүгээ явуулах гэж байгаа юм гэнэ ээ.

Орой эртхэн харихыг, их ядрахгүй байхыг “анхааруулж” байна. Ямар ч үед өмөг түшиг минь, найдвартай хамгаалагч ар тал минь болдог хань минь. Одоо бүр сошиалчин болчихсон livе сайн явж байна шүү л гэж байна. ?

Өглөө Буяагаа унтаж байхад нь харж баахан зогслоо. Гадаа цэлмэг сайхан, намар оройн өглөө гэхэд утаагүй тунгалаг. Ийм сайхан гэгээн тунгалаг өглөө, ханийнхаа зургаар гангараад гарч өгнө өө.

Өнөөдөр Торго салоны дизайнеруудтай уулзаж, тоглолтынхоо хувцасны талаар ярилцана, дараа нь хоолойны, бас бүжгийн бэлтгэл… Буяа ачааллаа багасга, хэтэрхий ядарчихна гэж аанай л анхааруулна, аягүй бол загнуулж магадгүй хэ хэ хэ.

Ингээд ядарчих вий гэж зовниж, баярлахад минь цуг баярлаж, яг хажууд минь зогсож байдаг ийм сайхан ханьтай болохоор би азтай, бас жаргалтай. Энэ зургийг харах бүр хайр ундарч, эрч хүч авч байна, чамаасаа. Хүн болгон өнөөдөр над шиг өөдрөг, өглөө бүр өнөөдөр шиг ийм өнгөлөг байх болтугай.

Хөвгүүд минь ээж нь аавынх нь зургаар гангараад ажилдаа гарлаа. Аав, ээж хоёр нь аанай л ажил ихтэй байх нь. Миний хоёр хүү, ер нь монгол хүн бүр өнөөдрийг өөдрөг аз жаргалтай угтаарай. Өөдрөг гэгээн, өглөөний мэнд.