Бүжигчин М.Бямбаа бал сараа тэмдэглэж явна


Барууны орнуудад дөнгөж гэрлэсэн шинэхэн хосууд бал сараараа дэлхийн хаа нэг тийшээ хамтдаа аялах нь заншил болсон байдаг. Уг уламжлалыг манай залуус мөн л дагах болсон.

 

Саяхан хуримаа тунчиг дуулиан шуугиан багатай даруухан хийсэн “Эрхэмсэг” хамтлагийн бүжигчин М.Бямбаа өдгөө хань нөхрийн хамт бал сараа Солонгос улсад тэмдэглэж яваа ажээ.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Ялгууны дүрээр олонд танигдсан тэрээр Б.Найдансүрэн гэх залууг насны ханиараа сонгосон.


Б.Найдансүрэнгийн хувьд жүжигчин Б.Амарсайхан, Ж.Баясгалан зэрэг урлаг соёлын эрхмүүдтэй тун ч дотно нөхөрлөдөг нэгэн аж.


М.Бямбаагийн хувьд одоогоор өөрийн бүжгийн студийг ажиллуулан хүүхэд багачууд болон насанд хүрэгчдэд бүжгийн гайхамшгийг мэдрүүлэн гоо зүйн боловсрол түгээж буй.