Сар орчмын өмнө Засгийн газраас хуучны барилгуудыг нураах шийдвэр гаргаж, олон хүний анхаарлыг татаж байлаа. Тэгвэл уг шийдвэр буцаагдсан гэнэ шүү.

 


Хуучны барилгуудаар “оролдохгүй” байх шийдвэрт хүргэсэн гол хүн монголын урдаа барьдаг архитектор Б.Батжав. “АПУ” компанид захирлын алба хашиж явсан тэрээр сүүлийн сар гаруйн хугацаанд албан тушаалтнуудад хөлөө цуцтал бичиг цаас зөөсний эцэст улсын Төв номын сан, УДЭТ, ДБЭТ тэргүүтэй хуучны барилгуудыг аварчээ.


Түүнийг топ модель Э.Одгэрэлийн амраг гэдгээр хүмүүс сайн мэддэг.

Өнгөрсөн жилээс “NTV” телевизийн “Metro Star” нэвтрүүлгийг хөтлөх болсон бөгөөд түүнийг ”Люмино” хамтлагийн Бажигийн аав гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй.

 


Нүдэнд дулаахан сайхан инээмсэглэсэн хотын соёлыг түгээгч түүнийг олон нийт “Цэмбэгэр” хэмээн цоллоод буй.