Хагас тэрбумаар марк худалдан авсан УИХ-ын гишүүн хэн бэ


УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн өнөөдөр твиттэрт УИХ-ын гишүүн 500 сая төгрөгөөр марк худалдан авсан тухай мэдээлэл цацлаа.

Гэвч чухам хэн гэдэг түшээ ийн баярхасныг ил тод зарласангүй.

Тодорхой оноосон нэр дурдаагүй ч хагас тэрбум төгрөгөөр марк худалдаж авсан гишүүнийг Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын нэг гэж зарим эх сурвалж тодотгосон байна.
Сардаа сая гаруй төгрөгийн цалин авдаг УИХ-ын гишүүний хувьд бол марканд зарцуулсан мөнгө нь хэтэрхий их юм.
УИХ дотроос марк сонирхон цуглуулдаг хүнийг олоход тийм ч төөрөлдөхөөр зүйл биш.

Тэгэхээр хэн гэгч гишүүн 500 сая төгрөгийн маркыг худалдаж авсан нь тун удахгүй тодорхой болох биз ээ.